ЦАГ АГААР: Энэ долоо хоногт нутгийн зүүн хагаст хур бороо ихтэй байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 4, 5-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 8-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9, 10-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
662 өдөр