Автотээврийн салбарын 3 талт түншлэлийн хэлэлцээр байгуулав
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинээр байгуулсан гурван талт хэлэлцээрт ажилтны сарын цалингийн 70-аас дээш хувь нь үндсэн цалин байх, гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах, ажилтны ажлын нэгжид ногдох цалингийн үнэлгээг төрийн болон хувийн хэвшлийн салбарын ажилтнуудын дундаж цалин, хэрэглээний зүйлийн үнэ, тарифын өөрчлөлт, инфляцын өсөлттэй уялдуулан тухай бүр индексжүүлэх заалтуудыг тусгажээ.
487 өдөр