“Илүү их уншъя” монголчуудаа…
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2025 оны тавдугаар сарын 17. Нүүдэлчин Монголчуудын номд хандах хандлага дэлхийн улсуудаас тэс өөр. Дээд мэдлэгийн амьд утгыг баринтагласан ном судраа торгоор “өлгийдөн”, есөн эрдэнээр чимэглэн оройн дээддээ залдаг. Номыг амьтай хэмээн үзэж, номын ёсыг оршихуйн дээд дадал мөрд сануулан шүтнэ. Номтой хүнийг бурхан лугаа ойлгон, ном дор Монголчууд мөргөх билээ.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болж буй 37 дахь удаагийн Үндэсний номын баяр “Илүү их уншъя” уриан дор 16-18-нд буюу энэ долоо хоногийн баасан гаргаас ням гарагт Д.Сүхбаатарын талбайд өргөн дэлгэр болж байна.
13 цаг