Төв Азийн орнуудын музейн захирлуудын форумыг Монголд зохион байгуулна
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол
Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Узбекистан улсад хийж буй төрийн
айлчлалын хүрээнд хоёр түүх соёлын хамтын ажиллагааг дэмжиж, Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Узбекистаны ШУА-ийн харьяа Төмөр хааны түүхийн музейн
захирал Хуршид Файзиев, Улсын түүхийн
музейн захирал Жаннат Х.Исмойлова нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг
зурлаа.
374 өдөр