Орос дуу, шүлгийн болон гар зургийн уралдаан, сорилд амжилттай оролцсон сурагчдыг шагналаа
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улс ОХУ-тай дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Боловсролын байгууллага байгуулагдсаны 100 жил, Дархан хотын 60 жилийн ойн баяр энэ онд тохиож байгаа. Ойн баяярын хүрээнд ОХУ-ын Дархан-Уул аймаг дахь Консулын газар, аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, БСУГазар хамтран ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдын дунд цэрэг, эх орны сэдэвт орос дуу, шүлэг болон гар зургийн уралдаан, Орос хэлний олимпиадыг цахимаар зохион байгууллаа.
1107 өдөр