Гурван давхцалын тохиол буюу “Эв модны наадам”
/Сурвалжилсан тэмдэглэл/
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Буриад улсын Хиагтын районы ард түмэн эв эеийн бэлэгдэл “Эв модны наадам” хэмээх уламжлалт баяраа энэ сарын 10, 11-ний өдрүүдэд Хиагт хотноо өргөн дэлгэр, цог золбоотой, дуу хуур, хөгжил цэнгэл дунд тэмдэглэн өнгөрүүллээ. Арван долоо дахь удаагийн энэхүү Олон улсын соёлын фестиваль наадам нь Хиагт хот үүсэн байгуулагдсаны 290, Хиагтын район байгуулагдсаны 95 жилийн ойн арга хэмжээ давхцан буй үед тохиосноороо онцлог болсон юм.
2576 өдөр