otgontsetseg@montsame.mn
2024-03-29 16:53:37
Алдарт бөхийн нэрэмжит, U23 тэмцээний аваргууд тодорлоо
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Москва-1980” олимпийн наадам, “Мехико-1978”, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалт алдарт бөх Дугарсүрэнгийн Оюунболд агсны нэрэмжит, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох чөлөөт бөхийн U23 тэмцээн Сэлэнгэ аймагт боллоо. Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордонд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан уг тэмцээнд “Алдартан”, “Женко”, “Цасын барс”, “Хилчин”, “Булган СДС”, “Харгант Цамхаг”, “Ирээдүйн хүчтэн”, “СДС”, “Алдар”, “Орхон Ирээдүйн одод”, “Аврагч СХ”, “Ирээдүй”, “Мон-Алтиус”, “Налайх Мөнхийн хүчтэн”, “Үндэсний Биеийн тамирын дээд сургууль”, “Арслан, “Мэргэд Хангай”, “Хангарьд, “Хасу мегаватт”, “Сэлэнгэ” гэсэн нийт 20 байгууллагын 184 тамичид эрэгтэй, эмэгтэй 8 жинд оролцож, хүчээ үзлээ.
2356 өдөр