Цагааннуур сумынхан атрын их ойн нээлтээ хийлээ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Атар газрыг хагалж, газар тариалангийн аж ахуйг бий болгох замаар улс орны эдийн засгийг хөгжүүлэх, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах зорилго бүхий өргөн олныг хамарсан үйл явц тэртээ 1959 онд эхэлжээ. Энэхүү үйл явц цаг хугацааны мөчлөгөөр 60 жилийг туулсан байна. Эл түүхт ойг тэмдэглэх ажлын нээлтийг энэ сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумынхан “Товхонхан” уулынхаа энгэрт зохион байгуулжээ.
1796 өдөр