Явган шуурга болж байгаагаас орон нутгийн зарим зам үе үе хаагдаж байна
Завхан/МОНЦАМЭ/.Завханд өдрийн цагаар уур манан үүсч үзэгдэх орчин хязгаарлагдсанаас иргэд төөрөх, цасанд суух, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслүүдийн түлш царцаж тусламж хүссэн дуудлагын тоо эрс ихсэж Онцгой байдлын газрын ачаалал нэмэгдэж байгаа тухай аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нараар ахлуулсан шуурхай бүлэгт мэдээлжээ.
2648 өдөр