Нийслэлийн “Цасны баяр” энэ бямба гарагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн төр, захиргааны байгууллага болон иргэдийн “Цасны баяр”-ыг сарын 24-ний бямба гарагт Хандгайт цанын баазад зохион байгуулах болжээ.
Нийслэлийн есөн дүүрэг, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч 33 агентлаг, НӨҮГ-ын нийт албан хаагчид оролцох уг баярыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар баярын үеэр зохион байгуулах арга хэмжээ, нэгдсэн төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Цасны баярт зориулж Хандгайт, Санзай чиглэлийн автобус 45 минут тутамд Тэнгис кино театрын өмнөх зогсоолоос иргэдэд үйлчлэх юм. Тиймээс Цасны баярт оролцох нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдыг Хандгайт цанын баазыг зорихдоо нийтийн тээврээр үйлчлүүлэхийг ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриаллаа. Мөн тэрбээр, Цасны баяраар зохиогдох уралдаан, тэмцээнийг дүгнэхдээ нийтийн тээврээр үйлчлүүлсэн байдлыг харгалзан үзэж, байр эзлүүлнэ гэдгийг анхааруулсан юм.

Ч.Ариунболд