Зураач хүүхдүүд үзэсгэлэнгээ гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дэргэдэх "Зургаан-Эрдэнэ" гар зургийн дугуйлан есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж зураач хүүхдүүд эхний улиралд сурч мэдсэнээ хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүддээ тайлагнав.
Хүүхдүүд дугуйланд хамрагдсанаар сууж сурах, чөлөөтэй сэтгэж сурах зэрэг олон ач холбогдолтой бөгөөд дугуйлангийн 25 сурагчийн 200 орчим бүтээлийг энэ үзэсгэлэнд дэлгэн тавьжээ. "Гар зургийн дугуйлан өмнө нь хичээллэж байгаагүй. Энэ дугуйланд олон хүүхэд хамрагдаж цаашид ч хамрагдах сонирхолтой олон хүүхэд байгаа" гэдгийг багш Э.Чинзориг хэлж байлаа. Мөн хүүхдүүд гар утаснаас татгалзаж зургаа зурах дуртай болсон гэдгийг эцэг эхчүүд нь онцолж байв.

Б.Гантуяа