Битүү захын барилгын ажлыг дуусгахад 760 сая төгрөг дутагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-11-03 09:49:30
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Мөрөн хотод баригдаж байгаа 4,2 тэрбум төгрөгийн өртөгтэй битүү захын барилгын ажлын гүйцэтгэл дууссан боловч санхүүжилтэд нь дулаан, бохирын шугам хийх, холбох төсөв тусгагдаагүй учраас ашиглалтад орох хугацаа хойшилсоор байна.
Битүү захын дулаан, бохирын асуудлыг шийдвэрлэхэд 760 сая төгрөг шаардлагатай байгаа тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлтийг аймгийн Засаг дарга Л.Ганболд Засгийн газарт уламжлав. Битүү захын ажил 2013 онд эхэлсэн боловч санхүүжилтээс шалтгаалан барилгын ажил дөрвөн жил үргэлжилж байна. Санхүүгийн асуудал шийдэгдэж ашиглалтад орвол 400-500 орчим иргэн байнгын ажлын байртай болж,  иргэд стандартын шаардлага хангасан орчинд худалдаа хийх боломж бүрдэх юм. Битүү зах нь 100 хувь улсын өмч байх ба орон нутгийн зүгээс ашиглалтын өмнөх захиргааг байгуулан ажиллаж байна.
 
Б.Гантуяа
 
関連ニュース