Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамын шонд шувуу хамгаалах тусгаарлагч суурилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-11 14:25:29

Улаанбаатар, 2025 оны арвахоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын шувуу хамгаалах төв, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн “Эрчим хүч, ус хангамжийн төв” махчин шувуудын цахилгааны хүчдэлд цохиулах эрсдэлийг бууруулах, үхэл хорогдлыг арилгах чиглэлд хамтран ажиллахаар болжээ.


Энэ хүрээнд Говьсүмбэр аймгийн Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамын 1100 гаруй төмөр бетон тулгуурт шувуу хамгаалах тусгаарлагчийг 2026 оны хавраас УБТЗ-ын салбар нэгж өөрийн хүн хүч, хөрөнгөөр суурилуулах ажээ. Мохамед Бин Зайед “Махчин шувуу хамгаалах сан”-гийн санхүүжилтээр тусгаарлагч худалдах авах юм байна.


Өнгөрсөн наймдугаар сард хийсэн судалгаагаар Чойрын 10 кВ-ын өндөр хүчдэлийн шугамд 17 зүйлийн 208 бодгаль махчин шувуу эндсэний 46 нь идлэг шонхор байжээ. Шугамыг тусгаарлагчаар бүрснээр махчин шувуудын үхэл хорогдлыг 95 хувиар бууруулна хэмээн мэргэжилтнүүд тооцоолжээ.


Монгол орны хэмжээнд өмнө нь ижил төрлийн тусгаарлагчаар ойролцоогоор 27 мянган шонг бүрж, шувуудын үхэл хорогдлыг 95 хувь бууруулсан туршлага байгаа юм.

関連ニュース