ШХАБ-ын хамтарсан сургуулилалт Иранд эхэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /Irna/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын цэргийн хамтарсан “Саханд-2025” сургуулилалт Ираны Зүүн Азербайжан мужид эхэлжээ.
Лхагва гарагт эхэлсэн уг сургуулилалт таван өдөр үргэлжлэх бөгөөд терроризмтой тэмцэх дасгал сургууль хийх ажээ. Сургуулилалтад ШХАБ-ын 18 төлөөлөгчийн баг болон бүс нутгийн цэргийн болон хүчний байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
“Саханд-2025” хамтарсан сургуулилалтыг хийснээр улс орнууд терроризмын аюул заналтай шийдэмгий, үр дүнтэй тэмцэх эрмэлзэлтэй байгааг тодорхой харуулж байна" гэж Ираны дипломатч Мехрдад Кияи ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Пяо Янфантай уулзах үеэрээ мэдэгджээ.
Сургуулилалтыг Ираны Лалын хувьсгалыг хамгаалах корпусын хуурай замын цэргийн хүчний удирдлага дор явуулж байна.
Ulaanbaatar