Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-25 15:26:15

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. ГБХНХЯ-наас жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах 16 хоногийн аяныг "Технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор өнөөдрөөс эхлүүллээ.


НҮБ-аас тус аяныг 1991 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас (Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох өдөр) 12 дугаар сарын 10 (Хүний эрхийн өдөр)-ны хооронд тодорхой уриалга дэвшүүлэн зохион байгуулдаг.


ГБХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул аяны нээлтэд оролцож салбарын бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг оролцогч талуудтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынхан гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг дээшлүүлэх, хохирогчдод нийгмийн ажил, үйлчилгээг мэргэжлийн түвшинд үзүүлэх, бусад салбартай хамтран хүчирхийллийг багасгах, хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, иргэдэд шаардлагатай үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг.


Гэр бүлийн хүчирхийллийн улмаас өнгөрсөн онд 1,578 иргэн хохирсны 1,345 буюу 85.2 хувь нь эмэгтэй, 30 буюу 1.9 хувь нь эрэгтэй, 203 буюу 12.9 хувь нь хүүхэд байжээ. 

関連ニュース