Гурвалжингийн гүүрний налууг эко хавтангаар хучих ажил 40 гаруй хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-30 11:57:20

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлж, Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил өнөөдрийн байдлаар 40 орчим хувьтай үргэлжилж байна.


НЗДТГ-ын мэдээлснээр, гүүрний баруун доод талд явган хүний зам, хайс хашлагыг шинээр тавих ажил хийж байна. Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажил ирэх онд бүрэн дуусахаар төлөвлөж байгаа аж.


Нийслэлийн Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг Гурвалжингийн гүүрний орчим, нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, хүнд даацын автомашинууд олон жил зогсоол болгон ашигласан зэргээс үүдэн тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн байна. 

関連ニュース