ӨАБНУ-ын шигшээ 2010 оноос хойш анх удаагаа ДАШТ-д оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-15 11:02:44

МОСКВА, 2025 оны аравдугаар сарын 15 /РИА Новости/.  ӨАБНУ-ын хөл бөмбөгийн шигшээ баг ДАШТ-ий сонгон шалгаруулах шатны сүүлчийн 10 дугаар тойрогт өөрийн талбайд Руандагийн багийг хожсоноор Африкийн бүсээс ДАШТ-ий сүүлчийн шатанд оролцох эрхээ авлаа.


Мбомбела хотод болсон тоглолтод талбайн эзэд 3:0 харьцаагаар өрсөлдөгчөө хожсон бөгөөд Таленте Мбата (5 дахь минут), Освин Апполлис (26), Эвиденс Макгопа (72) нар гоол оруулжээ. Энэ тоглолттой зэрэгцэн Нигериа-Бениний шигшээ багуудын тоглолт болж, нигеричүүд өрсөлдөгчөө 4:0 харьцаагаар буулган авсан байна.


Ингэснээр ӨАБНУ-ын баг 18 оноотойгоор С хэсгийг тэргүүлж, Нигериа /17 оноо/, Бенин /17/, Лесото /12/, Руанда /11/, Зимбабвегийн /5/ багууд удааллаа. Хэсгээ тэргүүлсэн багууд ДАШТ-д шууд оролцох бол хэсэгтээ хоёрдугаар байр эзэлсэн 9 багаас шилдэг 4 баг ирэх 11 дүгээр сард Марокко улсад болох тивүүдийн багууд хоорондын нэмэлт тоглолтод оролцоно.


Өмнөд африкчууд 2026 оны зун АНУ, Канад, Мексикт болох ДАШТ-ий 23 дахь оролцогч болсон бөгөөд 2010 оноос хойш анх удаагаа тус тэмцээнд оролцох гэж байна. Тухайн онд ӨАБНУ ДАШТ-ийг зохион байгуулсан учраас тус улсын шигшээ баг сонгон шалгаруулалтгүйгээр шууд оролцсон билээ. 

関連ニュース