ОРХОН: Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олон улсын ISO 9001:2015 стандартын гэрчилгээ гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-11 11:17:32

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр аймгийн ЗДТГ-ын Амарын танхимд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олон улсын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтын гэрчилгээ гардуулах ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.


Орхон аймгийн ЗДТГ-ын Хамтын ажиллагаа, гадаад, дотоодын төсөл хөтөлбөр хариуцсан удирдагч Б.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, Стандартын зөвлөх үйлчилгээний World standard consulting, тохирлын үнэлгээний "Монсертф" ХХК-ийн удирдлагууд үг хэлж мэндчилгээ дэвшүүллээ.


Өрхийн эрүүл мэндийн төвүүд  чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлсэн үр дүнгээ энэ үеэр танилцууллаа.


Орхон аймгийн анхан шатны тусламж үйлчилгээний байгууллагууд олон улсын стандарт нэгэн зэрэг нэвтрүүлсний ач холбогдол, онцлог, цаашид авч хэрэгжүүлэх ажлыг хэлэлцлээ. 


Үйл ажиллагааны төгсгөлд баталгаажуулалтын гэрчилгээг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гардуулан өгсөн нь Орхон аймгийн эрүүл мэндийн салбар олон улсын стандартын түвшинд хүрэх эхлэл болж байна.


関連ニュース