СЭЛЭНГЭ: НОБГ-ын 40 алба хаагчийг нэмэлтээр хуваарилж, шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр, УОК-ын Нарийн
бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа
Ц.Нямбаяр нар Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажиллаж байна.
ОБЕГ-ын удирдлагууд тус суманд гарсан ойн хээрийн
түймрийн цаг үеийн нөхцөл байдал,
тулгамдаж байгаа асуудлыг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал дээрх түймрийн голомтод НОБГ-ын 40 алба хаагчийг
нэмэлтээр ажиллуулахаар хуваарилж, гал унтраах тоног төхөөрөмж болоод бусад
шаардлагатай багаж хэрэгслийг хүлээлгэн өглөө. Мөн УОК-оос түймрийг унтраах ажиллагаанд
зарцуулах шатахууны 50 сая төгрөгийг шийдвэрлэлээ.
Өнөөдрийн байдлаар Хүдэр суманд
ойн түймрийн 7 голомтод Онцгой байдлын байгууллага, орон нутгийн мэргэжлийн
ангийн 230 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр түймрийг унтраахаар ажиллаж байгаа
юм.
Маргааш ОБЕГ-ын удирдлагууд
түймрийн голомтод ажиллана.