ДОРНОГОВЬ: “Аясгалан хөг" ардын дууны соёлын үйл ажиллагаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-24 13:16:05

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 24  /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг үүсэн байгуулагдсаны 94 жил, Ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 222 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан "Аясгалан хөг" ардын дууны Open mic” соёлын үйл ажиллагааг аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Музей сургалт, судалгааны төв хамтран хоёр дахь удаагаа зохион байгуулахаар төлөвлөж байна.


Соёлын үйл ажиллагаагаар иргэд, хүүхэд залууст монгол ардын дууны мөн чанар, говийн тавдугаар дүрийн Ноён хутагтын бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.


Энэ үеэр нутгийн ардын мартагдсан дууг сэргээн дуулах, залуучуудад ардын дууг зөв үг, аялгаар сургах, мэдлэг олгох, үндэсний хувцас хэрэглэлийг бүрэн зөв өмсөж, эдлэхийг уриалах ажээ. Оролцогчид нутгийн ардын дуу болон Ноён хутагтын бүтээлээс нэг уран бүтээл, мөн өөрийн сонголтоор ардын нэг уран бүтээлийг тус тус олон нийтэд толилуулна.

関連ニュース