АРХАНГАЙ: Жимс жимсгэнэ тариалсан га талбайг нэмэгдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-23 14:01:02

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Жимс, жимсгэнийн аж ахуй байгуулах ажлыг улсын болон орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хүрээнд байгуулах талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны Архангай аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээнд заалтаар орсон.

 

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн хаврын мод тарилтын үеэр хашаандаа ногоон байгууламж нэмж, өрхийн жимс, жимсгэнийн тариалалтыг нэмэгдүүлэх, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, эрүүл амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор иргэдийн авсан модны үнийн дүнг 50 хувь хөнгөлсөн байна.


Энэ хүрээнд Эрдэнэбулган сумын 6 багийн 451 өрх 1832 ширхэг мод бутыг хөнгөлөлттэй үнээр худалдан авсан юм.

Айл, өрхийн худалдан авсан 1832 суулгацын 732 шихэг нь жимс, жимсгэнийн мод байна.


Аймгийн хэмжээнд 2025 оны хаврын тарилтаар 19 сумын 837 өрх нийт 50 га газарт жимс жимсгэнийн мод тарьж, арчилгаа хамгаалалтын ажлыг тенхологийн дагуу гүйцэтгэж байна.


2023 онд жимс жимсгэнийн 70 га талбай байсан бол энэ жилийнхтэй нийлээд 100 гаруй га талбай болж нэмэгджээ. 

関連ニュース