БУЛГАН: Аймгийн наадмын барилдаанд Сайхан сумын уугуул Б.Бат-Эрдэнэ түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-12 23:20:11

Булган, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Булган аймаг үүсгэн байгуулагдсаны түүхт 87 жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын өсөх идэр начин И.Ёндонсамбуу, улсын начин С.Дэлгэрбат, улсын начин Д.Амарсайхан нараар манлайлуулсан 128 бөх барилдлаа.


Энэ жилийн баяр наадамд Булган аймгийн Сайхан сумын уугуул Б.Бат-Эрдэнэ 7 даван түрүүлж аймгийн арслан цолын, Булган аймгийн Могод сумын уугуул М.Өсөхбаяр 6 даван үзүүрлэж аймгийн заан цолын болзол хангаж наадамчин олноо баясгалаа.


Өсвөрийн бөхийн барилдааны 13-16 насны ангилалд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Н.Даваабаяр түрүүлж, Булган аймгийн Булган сумын н.Мөнх-Амгалан үзүүрлэлээ.


Өсвөрийн бөхийн барилдааны 12 хүртэлх насны ангилалд Булган аймгийн Булган сумын М.Энхманлай түрүүлж, Булган аймгийн Булган сумын Г.Хүчитбаатар үзүүрлэж хурсан олныг баясгалаа.












関連ニュース