БУЛГАН: Сурын харваанд 115 харваач цэц мэргэнээ сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-07-12 22:56:23

Булган, 2025 оны долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 35 жил, Булган аймаг байгуулагдсаны 87 жилийн баяр наадмын сурын харваанд 63 насанд хүрэгч, 52 өсвөрийн харваач цэц мэргэнээ сорилоо.

 

Эрэгтэй төрөлд 35 харваач оролцсоноос

-Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны харваач аймгийн гарамгай харваач спортын мастер Д.Мөнхжаргал 32 оноогоор тэргүүлж “Аймгийн мэргэн” цолын болзол,

-Булган аймгийн Булган сумын уугуул "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны харваач Спортын дэд мастер Б.Батбаяр 31 оноогоор дэд байр, Аймгийн гарамгай харваач цолын болзол,

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул "Хангарьд" спорт клубийн харваач О.Тэнүү 29 оноогоор гуравдугаар байр, “Гоц харваач” цолын болзол тус тус хангасан байна.


Эмэгтэй сурын төрөлд 28 харваач өрсөлдсөнөөс

-Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны харваач аймгийн гарамгай харваач, Спортын мастер Галбадрахын Намуун 35 оноогоор тэргүүн байр, “Аймгийн мэргэн” цолын болзол,

-Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын уугуул "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны харваач аймгийн гоц харваач, Спортын мастер Д.Отгонбаяр дэд байр, “Аймгийн гарамгай харваач” цолын болзол,

-Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны харваач аймгийн мэргэн, спортын дэд мастер М.Мөнхзул 29 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарсан байна:


Өсвөрийн харваанд 52 харваач оролцсоноос эрэгтэй төрөлд 25 харваач оролцож цэц мэргэнээ сорилоо.


-Булган аймгийн Булган сумын уугуул Орхон аймгийн "Хангарьд" спорт хорооны харваач С.Эрдэнэбилгүүн тэргүүн байр,

-Булган аймгийн Баяннуур сумын харьяат Булган аймгийн "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны өсвөрийн харваач М.Мөнгөн-Эрдэнэ дэд байр,

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Орхон аймгийн "Хангарьд" спорт хорооны харваач А.Жавхлантөгөлдөр гуравдугаар  байрт тус тус шалгарлаа.


Өсвөрийн харвааны эмэгтэй төрөлд 27 харваач өрсөлдсөнөөс

-Булган аймгийн Булган сумын уугуул Булган аймгийн "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны өсвөрийн харваач Н.Хонгорзул тэргүүн  байр, аймгийн Идэр мэргэн цолын болзол,

-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Орхон аймгийн "Хангарьд" спорт хорооны харваач, Улсын баяр наадмын 1-р байрын харваач С.Учрал дэд байр,

-Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул Булган аймгийн "Дайчин вангийн мэргэд" сурын холбооны өсвөрийн харваач М.Мөнхжаргал гуравдугаар байрт шалгарсан байна.


Энэ жилийн сурын харвааны онцлог нь хүүхэд багачууд олноор суралцах чин хүсэлтэй болж байгаа бөгөөд охидууд түлхүү мэргэн байгаа нь үзэгчдийн сонирхлыг татаж харвааны талбайд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. 











関連ニュース