БУЛГАН: Булганы хөвгүүд улсын аварга боллоо
ФОТО МЭДЭЭ
Булган 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Мини
гар бөмбөгийн U-12 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд Булган аймгийн
хөвгүүдийн шигшээ баг түрүүлжээ.
Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваа агсны нэрэмжит тус тэмцээн Улаанбаатар хотод 6 дугаар сарын 28-ны өдрөөс энэ сарын 9-ны өдөр хүртэл болжээ. Тэмцээнд 21 аймгийн 480 багийн 2800 гаруй тамирчин оролцсон байна.
Тэмцээний тэргүүн байр, алтан медалийг А.Ханддорж дасгалжуулагчтай Булган аймгийн өсвөрийн хөвгүүдийн шигшээ багийн тамирчид хүртсэн байна.
А.Ханддорж дасгалжуулагчтай Булган аймгийн өсвөрийн хөвгүүдийн шигшээ баг
Шигшээ багийн тамирчид шагналаа гардан авсаны дараа
Тамирчид хаалтын ажиллагааны өмнө талбайд
Булган аймгийн өсвөрийн шигшээ багийн хөвгүүд U-12 насны ангилалд Улсын аварга боллоо
U-12 насны Улсын аваргын алтан медалийн төлөөх тоглолт

Тамирчид дүнгээ сонсохын өмнө