ДОРНОД: Зам засварын ажил үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн хэд хэдэн газарт зам засварын ажил үргэлжилж байна.
Хэрлэн сумын 2-р багийн арын зам буюу Лхамжавын гудамж дагуух 2.8 км авто замын засвар, явган хүний болон дугуйн зам шинээр байгуулах ажлыг “Чандмань тал” ХХК гүйцэтгэж байгаа юм. Энэ замыг гэрээний дагуу 10-р сарын 30-нд бүрэн дуусгахаар төлөвлөн ажиллаж байна гэв. Мөн Баянтүмэнгийн гудамжинд 420 метр урт, 7 метрийн өргөнтэй асфальт бетон хучилттай авто зам, явган хүний зам, ус зайлуулах суваг хоолойн ажил 80 хувьтай үргэлжилж байна.
Баруун
модон гүүрний хучилтыг шинэчлэн засварлах ажлыг “Тэгш уудам харгуй” ХХК гүйцэтгэж, өнөөдрийн байдлаар
45 хувийн явцтай. Ирэх сарын 20-нд гүүрний хөдөлгөөнийг нээнэ.