ХОВД: Нутгийн 20 орчим хувьд зуншлага хэвийн байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд
аймгийн нутаг дэвсгэрийн 20 орчим хувьд зуншлага сайн буюу хэвийн байна. Харин
нутгийн 80 гаруй хувьд зуншлагын байдал гандуу буюу дунд үнэлгээтэй байна.
Чандмань, Мөнххайрхан, Дарви, Зэрэг сумын ихэнх хэсгээр, Алтай, Үенч сумын нутгийн өмнөд, хойд хэсгээр ургамлын ургалт сайн байгаа бол Эрдэнэбүрэн, Дуут, Ховд сумын зарим хэсгээр муу, бусад сумын нутгаар дунд зэрэг гэсэн үнэлгээ гарчээ.
Өмнөх сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим тунадас орсон боловч агаарын температур олон жилийн дунджаас хоёр градус илүү, сарын эхэнд болон сүүлчээр аагим халуун өдрүүд үргэлжилснээр бэлчээрийн ургамлын ургалтад сөрөг нөлөө үзүүлжээ.
Одоогоор
сумдад бэлчээрийн ургамлын өндөр 2-8 см байна. Зарим сумын нутгаар халуун, хуурай салхи их байгаагаас ургамал
үзүүрээсээ шарлах, хатах гэх мэт гэмтэл ажиглагдаж байгаа тухай Ховд аймгийн Ус,
цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.