АРХАНГАЙ: Аймгийн төсөвт 14.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 5 сард аймгийн төсөвт 22.0 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 33.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 53.3 хувиар давуулан биелүүлсэн байна.
Харин орон нутгийн төсвийн орлогод 10.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 14.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 38.4 хувиар давуулан биелүүлжээ.
Аймгийн төсвийн орлогын 57.5 хувийг тусламжийн орлогоор, 38.5 хувийг татварын орлогоор, 4.0 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.
Улсын төсвийн орлогод аж ахуй нэгжийн орлогын албан
татварт 822.3 сая төгрөг, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан
татварт 1269.1 сая төгрөг, автын агаарын бохирдлын төлбөрт 66.5 сая төгрөг, ус
бохирдуулсны төлбөрт 1.6 сая
төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.4 сая, суутгагчийн хуулийн этгээдэд
олгосон орлогоос суутгасан татвар 2.9 сая төгрөг, оршин суугч бус этгээдээс
суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 0.13 сая төгрөг, нийт 2,163.0 сая
төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа, ажил үйлчилгээний зардлын хэмжээ 20.8 тэрбум төгрөг байгаагийн 44.2 хувийг цалин хөлсөнд, 5.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 50.3 хувийг бараа, ажил үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.
Төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 77.4 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 16.3 хувийг боловсролын салбарт, 2.2 хувийг соёлын салбарт, 4.1 хувийг эрүүл мэндийн салбарт зарцуулаад байна.