ХОВД: Өсвөрийн шатарчид ур чадвараа сорьж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-07-02 18:47:45

Жаргалант, 2025 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Эвлэл-21” тэмцээн энэ сарын 2-3-ны өдөр Ховд аймагт болж байна.

Тэмцээнд 18 аймгаас 400 гаруй шатарчин оролцож буй.


Тухайлбал, Ховд аймгийн дөрвөн клубээс 70 гаруй өсвөрийн шатарчин оролцож байна.


Дээрх тэмцээнийг өнгөрсөн жил Улаанбаатар хотод зохион байгуулж байсан бол энэ онд орон нутагт анх удаа зохион байгуулснаараа онцлогтой.

Тэмцээний шүүгчээр 15 хүн ажиллаж байгаа ба эрэгтэй, эмэгтэй төрлөөр долоон насны ангилалын дагуу шилдэг оролцогчийг тодруулах юм.  


Энэ удаагийн тэмцээн нь шатрын спортыг орон нутагт сурталчлах, өсвөрийн шатарчдын ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох боломж бүрдүүлж байгаагаараа давуу талтай. 

関連ニュース