СЭЛЭНГЭ: Маргаашаас +33+38 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-19 15:43:51

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар маргаашаас +33+38 градус хүрч халах тул наршилтаас сэрэмжтэй байхыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.

 

Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр байна. Агаарын температур шөнөдөө +8+13 градус, өдөртөө +26+31 градус дулаан байна.

 

Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр байна. Агаарын температур шөнөдөө +10+12 градус, өдөртөө +28+30 градус дулаан байна.

 

6 дугаар сарын 20-24-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 21, 22-нд зарим сумын нутгаар, 23-нд бүх сумын нутгаар дуу цахилгаантай бороо, аадар бороо орно.

 

Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи ихэнх хугацаанд баруунаас секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө +12+17 градус, өдөртөө +33+38 градус дулаан байна.

関連ニュース