ӨНӨӨДӨР: “БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-30 07:02:29

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм

 

-"Алдарт эх"-ийн одон гардуулах ёслол Төрийн ордонд болно.

10:00 цагт: “БНМАУ, БНХАУ-ын найрамдал, харилцан туслалцах гэрээ ба Монгол, Хятадын харилцаа” эрдэм шинжилгээний хурал “Бишрэлт” зочид буудалд болно.  Холбогдох утас: 96639187

11:00 цагт: ХӨСҮТ-өөс улаанбурхан болон томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

11:00 цагт: УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө.

11:00 цагт: Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос “Иргэд эрүүл мэндээрээ, эмнэлгийн ажилтнууд амьдралаараа хохирч болзошгүйг анхааруулъя” сэдвээр МҮЭ-ийн байранд мэдээлэл өгнө.

12:30 цагт: ЗТЯ-наас “Улс хоорондын ачаа тээврийн “С” зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах журамд оруулж буй өөрчлөлтүүд” болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Холбогдох утас: 86021029, 80826969


-Дүрслэх урлагийн долоо хоног буюу “Art week Ulaanbaatar-2025"- ын хүрээнд Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Нэгэн дээвэр дор" үзэсгэлэн үргэлжилж байна.


Орон нутагт:

-Архангай аймагт хөдөлмөр заслын олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилж байна.

-“Би эстрадын дуучин-2025” уралдаан энэ сарын 30-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Шаамар сумын соёлын төвд болно.

-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.


Хилийн чанадад:

-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.

 

関連ニュース