Батлан хамгаалах салбарын нэгтгэл, анги нэгжүүдийг нэмэлт орлого олох боломжоор хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-28 09:15:33

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо.


Тус хуралдаанаар Зэвсэгт хүчний нэгтгэл, анги байгууллага хууль эрх зүйн хүрээнд нэмэлт орлого олох боломжийн тухайд Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн дагуу анги нэгтгэлүүд өөрсдийн хүлээсэн үйл ажиллагааг эрхлэхийн зэрэгцээ, мал аж ахуй, газар тариалан зэрэг туслах үйл ажиллагааг эрхэлж нэмэлт орлого олох боломжийн талаар хэлэлцэж, зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжив.


Ингэснээр Зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүд орлого олж, түүнийгээ хамт олны саналаар шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтын ажлууддаа захиран зарцуулах эрхтэй болох юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 232-р анги сүүн сүүн бүтээгдэхүүн, арьс боловсруулах, сур суран бүтээгдэхүүн боловсруулах цех, үнээний ферм байгуулах замаар нэмэлт орлого олох боломжтой. Жишээлсэн хэлбэрээр нийтдээ 500 сая орчим төгрөгийг орлого олох боломжтой гэсэн тооцоолол гарчээ. 



関連ニュース