Үндэсний бичиг үсгийн баярын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-04 10:42:33

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Үндэсний бичиг үсгийн баярын өдөр өнөөдөр тохиож байна.


Энэ өдрийг үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, уламжлан өвлүүлэх, хүүхэд залууст үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор тэмдэглэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны зарлигийг үндэслэн жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ.


"Бичиг үсэг үл мэдэх явдлыг устгах дэлхийн боловсролын сайд нарын бага хурал"-ын 1965 оны зөвлөмжийн дагуу 1966 онд ЮНЕСКО-гоос жил бүрийн 9 дүгээр сарын 8-ны өдрийг Олон улсын бичиг үсгийн өдөр болгон зарлажээ. Олон улсын бичиг үсгийн өдөр бол НҮБ-ын тогтолцооны хүрээнд дэлхий даяар ёслон тэмдэглэдэг өдрүүдийн нэг юм. Олон улсын бичиг үсгийн өдрийн зорилго нь ЮНЕСКО-гийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг болох бичиг үсгийн боловсролыг хувь хүн, олон нийт, нийгмийг чадавхжуулах хэрэгсэл болгон хөгжүүлэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг идэвхжүүлэхэд чиглэдэг аж. 

関連ニュース