Зэсийн баяжмалын экспорт 54.9 сая ам.доллароор өсжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 1.0 тэрбум ам.доллароор буюу 10.3 хувиар өссөн тухай ҮСХ-ны мэдээлжээ.
Үүнд:
- Экспорт 74.9 сая ам.доллар
буюу 1.2 хувиар,
- Импорт 932.5 сая
ам.доллароор буюу 26.9 хувиар тус тус нэмэгджээ. 

Гадаад худалдааны тэнцэл 857.5 сая ам.доллароор буюу 30.4 хувиар буурсан байна.
 
Экспорт 74.9 сая
ам.доллароор өсөхөд:
- Нүүрс 172.9 сая ам.доллар,
- Зэсийн баяжмал 54.9 сая
ам.доллар, 
- төмрийн хүдэр, баяжмал
41.9 сая ам.доллароор өссөн нь голлон нөлөөлжээ. 
Зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 47.6 ам.доллароор өсжээ.
2024 оны эхний 5 сарын
хилийн дундаж үнийн үзүүлэлтээр: 
- Алтны үнэ өмнөх оны мөн
үеэс унци тутамд 254.2 ам.доллар,
- зэсийн баяжмалынүнэ тонн
тутамд 47.6 ам.доллароортус тус өсөж, 
- нүүрсний үнэ тонн тутамд
34.0 ам.доллар, 
- төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.9 ам.доллароор буурсан байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    