Айл өрхийн тоо 41.9 мянгаар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-04-30 09:39:47

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын айл өрхийн тоо өнгөрсөн оны эцэст 983.5 мянга болж өмнөх оныхоос 41.9 мянга буюу 4.5 хувиар нэмэгдлээ.


Хүн амын тоо ч 3.5 сая болж өмнөх оныхоос 47.2 мянга буюу 1.4 хувиар нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.


Монгол Улсын хүн ам гэдэг нь манай улсын нутаг дэвсгэрт 180 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар байнга оршин суугаа Монгол Улсын харьяат болон гадаадад амьдарч буй харьяат иргэдийг хэлнэ. 



関連ニュース