Төв цэнгэлдэх хүрээлэнд 1050 гаруй цагдаагийн албан хаагч ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оныг долоодугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Үндэсний
их баяр наадмын үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангах, хэв журмыг сахиулах,
хэрэг зөрчлөөс урьдчилан цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 2136 албан
хаагч ажиллаж байна.
Тодруулбал,
Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 1050, Хүй долоон худаг орчимд 900 гаруй, Д.Сүхбаатарын талбайд 186 албан хаагч иргэдэд үйлчилж байгаа аж.
Иймд наадамчин олон та бүхэн болзошгүй эрдслээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-аас зөвлөж байна.