Зарим хэсэгт зам хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-07-13 10:16:20

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд авто зам шинэчлэх ажлыг эхлүүлээд буй.


Үүнд, “Баянгол дүүргийн 20-р хороо Эрчим хүчний гудамжны 5.9 км авто замын өргөтгөл, их засварын ажил”-ын хүрээнд Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх эхний 2 км авто замыг хэсэгчлэн хааж өргөтгөх, шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Өнөөдөр 23:00 цагт хааж, долоодугаар сарын 21-ний 06:00 цагт нээж аж.


Мөн Хан-Уул дүүрэг, 1, 15-р хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд Тэмээтэй хөшөөний уулзварыг шинэчилнэ. Энэ сарын 16-ны 23:00 цагаас долоодугаар сарын 18-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх юм. 

 

Иймд иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-аас зөвлөв. 




 

 

関連ニュース