ДОРНОГОВЬ: Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт суманд цас оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-03-27 15:22:09

Сайншанд, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээллээс үзэхэд, өнөөдөр 15.00 цагийн байдлаар Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт суманд цас оржээ.


Харин  Иххэт суманд цасан шуурга шуурч, Мандах, Замын-Үүд сумаас бусад сумын нутгаар салхи 15-20м/с хүрч, нутгийн төв, өмнөд хэсгээр шороон шуурга шуурч, цаг агаарын аюултай үзэгдэл ажиглагдаж байна. Харин шуурганы хүч оройдоо намдана хэмээн мэргэжлийн байгууллагын мэдээлэлд дурдсан байна.

関連ニュース