ӨНӨӨДӨР: ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын айлчлал эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны хоёдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хоёдугаар сарын 7-ны лхагва гарагт болох
зарим үйл явдлын тойм:
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрын манай улсад хийх айлчлал эхэлнэ.
09.30-13.30
цагт: ГХЯ-нд: СЭЗИС, Бизнесийн зөвлөлөөс “Монгол Улсын уул
уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” уулзалт хэлэлцүүлэг зохион
байгуулна.
11.00
цагт: Нийслэлийн 162-р сургуульд: ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд
боловсролын яамнаас 2.4 мянган сурах бичиг, гарын авлага хүлээлгэн өгнө.
Утас: 9974-9024.
11.00 цагт: ЭМЯ-нд: Сар шинээр ажиллах эмнэлгийн хуваарь, эрт илрүүлгийн явц, амьсгалын
замын болон хоол хүнсээр дамжих халдвараас сэргийлэх, уламжлалт хоол хүнс,
архины зохистой хэрэглээний талаар зөвлөнө. Утас: 9191-5340,
8911-9482, 9612-1060.
11.00
цагт: "Элэгний
B, Д вирустэй тэмцэгчид" ТББ-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс
зарласан гепатитын В, Д вирусийн эсрэг тарилга худалдан авах тендэртэй холбоотой ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар АТГ-т хандана.
Утас: 9999-8648, 8010-4305.
11.40
цагт: Монголын Үндэсний музейд “МОНГОЛ ЦАГААН САР" тусгай үзэсгэлэн
нээгдэнэ. Үзэсгэлэнд уламжлалт сав суулга, бурхан тахилын зүйлс, гоёл чимэглэл,
уламжлалт тоглоом наадамтай холбоотой 100 гаруй үзмэрийг дэлгэнэ.
11.40 цагт: МҮЭХ-ны байранд: МҮЭ-ийн холбооны нэрэмжит
“Хөдөлмөрийн хүний төлөө” шагнал гардуулна.
Утас:9914-9240 9511-5380.
“ЗМ” сонины мэдээллийн төвд:
11.00
цагт: Дэлхийн
буриад үндэстний Их хурал, энэ
жил болох
Алтаргана наадмын талаар
хэвлэлийн бага хурал болно.
11.30
цагт: НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын
бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж "Эко авто
машин импортлогчдын холбоо" ТББ-аас мэдээлэл хийнэ.
12.00
цагт: “Зээлтэй иргэд, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хамгаалах
холбоо”-ны тэргүүн Т.Баярхүү иргэд, ААН-үүдийн өр зээлийн талаар мэдээлнэ.
12.30 цагт: “ЭТТ” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийн талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Үнэт цаасны компаниудын төлөөлөл мэдээлнэ.