"Дэлхийн шилдэг багш" шалгаруулалтад Монголоос 9 багш өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багш нарын “Нобелийн шагнал” хэмээн нэрлэгддэг “Дэлхийн шилдэг багш-2023” шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр Global Teacher Prize руу өргөдлөө илгээжээ.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улс 2021 оноос нэгдэж эхэлсэн бөгөөд БШУЯ, Mongolian National Commission for UNESCO Багшийн хөгжлийн дэмжих боловсрол сан, IEDC Mongolia хамтран Монгол багшийн нэр хүнд, үнэлэмжийг өсгөх, тэдний заах арга барил бүтээлч үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулан зорилгоор тухайн үед анх удаа үндэсний хэмжээнд 630 багшаас шилдэг 50, үүнээс шилдэг 10 багшийг шалгаруулж байсан юм.
Өөрөөр хэлбэл, тэдгээр багш нар "Дэлхийн шилдэг багш" шалгаруулалтад оролцох эрхтэй болсон билээ. Гэвч тус үйл ажиллагаа коронавируст цар тахлын улмаас хоёр жил завсарласан бөгөөд ийнхүү 2023 онд шилдэг багшаа тодруулах гэж байна. Тус шалгаруулалтад Монгол Улсын шилдэг 9 багш өрсөлдөхөөр ийнхүү өргөдлөө олон улс руу илгээгээд байна.
Дэлхийн 121 орны 8000 гаруй багш өрсөлдөж буй тус үйл ажиллагаа нь эхний шатанд шилдэг 50, хоёрдугаар шатанд шилдэг 10 багшийг шалгаруулах аж. Тунаж үлдсэн шилдэг 10 багш ирэх намар UNESCO төв байранд зохион байгуулах эцсийн шалгаруулалтад оролцож, улмаар дэлхийн шилдэг нэг багш тодорч, 1 сая ам.долларын шагналын эзэн болно.
"Дэлхийн шилдэг багш" шалгаруулах үйл ажиллагаанд өрсөлдөх үндэсний шилдэг 9 багш:
2. Намшир овогтой Нарантуяа-Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш /УБ хот/
3. Начин овогтой Оюунчимэг-Нийслэлийн лаборатори 1 дүгээр сургуулийн Физикийн багш
4. Жамбал овогтой Мөнхсайхан-Монгол хэл, уран зохиол, үндэсний бичгийн багш /УБ хот/
5. Лхагвасүрэн овогтой Наранжаргал-Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн Монгол хэл, Үндэсний бичиг, уран зохиолын багш
6. Донров овогтой Оюумаа-Дорнод аймгийн 12-р сургуулийн бага ангийн багш
7. Дугарсүрэн овогтой Өлзийбаатар-Баянхонгор аймгийн Номундалай Цогцолбор сургуулийн математикийн багш
8. Рэгзэдмаа овогтой Цэрэн-Очир-Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн биологийн багш
9. Баяраа овогтой Бор-Өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийн Хувцас, дизайн, төрөлжсөн сургалтын багш.