MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-02-13 09:13:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 26, аврах ажиллагааны 2 буюу нийт 28 удаагийн дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 28 иргэнийг гаргаж,  2.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 13.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж. 

関連ニュース