“Оюутан мисс-2016” энэ сарын 10-нд тодорно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГГоо сайхнаар дамжуулан нийгмийн хариуцлагыг оюутан залууст ухамсарлуулж, эерэг хандлагыг бий болгох, байгаль эх дэлхийгээ хайрлах үзлээр хүмүүжих зорилготой "Оюутан мисс-2016" тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээнд оролцсон охидоос шилдэг 25 оролцогчоос шилдгийн шилдэг 8 оролцогчийг шалгаруулан 5 номинациар тодруулах юм.
Фото миссийн шалгаруулалт энэ сарын 05-09-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд олон нийтийн сүлжээгээр нээлттэй шалгаруулна. Харин спорт миссийн арга хэмжээ өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Хүмүүнлэг миссийн шалгаруулалт энэ сарын 08-нд, авьяаслаг, модель мисс болон эцсийн шалгаруулалт энэ сарын 10-нд Тусгаар тогтнолын ордны хурлын танхимд тус тус болох юм.
Тэмцээний шилдэг оролцогч “Манжуурын мисс-2016”, Тэргүүн мисс “Дэлхийн оюутан мисс 2016”-д оролцох эрхтэй болох аж.
Ж.Болор