Хөвсгөл аймгийн 3 сумаас бусад суманд халдвар бүртгэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-07-06 15:11:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 19 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1406 боллоо. Тодруулбал  Мөрөн суманд 10,  Хатгал тосгонд 3, Түнэлд 1, Алаг-Эрдэнэ суманд 5 тохиолдол тус тус шинээр бүртгэгджээ. Тус аймгийн 23 сум, 1 тосгоноос Баянзүрх, Цагаан-Уул, Цагааннуураас бусад суманд халдвар бүртгэгдээд байна.

Нийт халдварыг насны байдлаар ангилбал 15 хүртэлх насны 356 хүүхэд, 16-64 насны 982, 65-аас дээш насны 82 хүн өвчилсөн байна. Иймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгаж, хүн хоорондын зай баримтлах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

 

関連ニュース