“Apple” эвхэгддэг гар утасны загвар гаргах ажлаа эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-18 09:49:06

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. Apple” компани эвхэгддэг дэлгэцтэй ухаалаг гар утас бүтээж эхэллээ.


Компани анхны эвхэгддэг загвараа хараахан гаргаагүй хэдий ч одоогоор дэлгэцэн дээр нь ажиллаж байна. Эвхэгддэг дэлгэцийн хэмжээг “iPhone 12 Pro Max загвартай ижил буюу 6.7 инч байх хувилбарыг судалж байгаа аж.


Apple” дийлэнх тохиолдолд нугас нь үл үзэгдэх эвхэгддэг механизмтай дэлгэцүүдийг туршиж байна. “Samsung”-н эвхэгддэг ухаалаг утаснууд мөн ийм механизмаар бүтжээ.


Гэсэн ч коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор компанид хязгаарлалтын дүрэм журам хэрэгжиж, шинэ бүтээгдэхүүнийг хөгжүүлэх үйл явцад хүндрэл учраад байгаа аж. 

関連ニュース