MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

Дарханаас ирж хулгай хийгээд буцдаг  бүлэг этгээдийг баривчиллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-04-20 11:40:00

Цагдаагийн эргүүл, шуурхай ажиллагааны үр дүнд нийслэлд шөнө ирж хулгай хийгээд өглөө буцдаг бүлэг хулгайчдыг  баривчилсан байна. 

Өнгөрөгч шөнийн 05:30 цагийн үед Баянгол дүүргийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах "Голдон парк" хотхоны гадна байсан автомашины гурвалжин шилийг хагалж хулгайлах гэж байхад нь үйлдэл дээр нь дээрх бүлгийнхнийг баривчилжээ. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 18-25 насны Т, Б, А, О нар  шөнийн цагаар хотод ирж хулгай хийгээд өглөөдөө Дархан руу буцдаг гэдгээ мөрдөн байцаалтын үеэр мэдүүлэв. 

Ж.Батсайхан

関連ニュース