Солонгос дахь монголчууддаа зориулан тоглолт зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын Хаврын баярыг тохиолдуулан "Хурд", "Татар" хамтлаг болон дуучин Ука, Т.Дэлгэрмөрөн нарын уран бүтээлчид Солонгос дахь монголчууддаа зориулан тоглолт зохион байгуулна.
Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн тоглолт 35 мянган вонын үнэтэйгээр ирэх сарын 3-нд БНСУ-ын Сөүл хотын "Монгол таун"-д болох бол дуучин Ука мөн өдөр 40 мянган вонын такстай тоглолтоо эхэлнэ. "Хурд" хамтлаг 25 жилийн ойн “Нар” тоглолтоо ирэх сарын 2-5-нд Солонгосын дөрвөн том хотод зохион байгуулах зараа түгээсэн бол, "Татар" хамтлагийнхан шилдэг дуунуудаасаа бүрдсэн “Хайрыг хүндэл” тоглолтоо 40 мянган вонын такстайгаар ирэх сарын 4, 5-ны өдөр үзүүлэх юм.