MONGOLIAN NATIONAL NEWS AGENCY

Украинд ханиадны улмаас 60 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-01-22 13:21:53

КИЕВ. /TASS/. Украинд тархаад байгаа ханиадны улмаас нас барагсдын тоо 60 хүрсэн гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдэгдэв.

"Ханиаднаас болж нас барсан хүмүүсийн тоо 60 хүрсэн. Мөн Украины өмнөд нутгийн Одесса мужид 20 хүн нас барсан" гэж мэдэгдэлд дурджээ.

Ханиад болон амьсгалын замын цочмог халдвар тархсантай холбогдуулан сургууль, цэцэрлэгүүдийн хөл хориог энэ сарын 27 хүртэл сунгах шийдвэрийг Киев гаргасан байна.

Д.Нямтулга

 

関連ニュース