АРХАНГАЙ: Японы “Онодера” групп аялал жуулчлалын салбарт 100 мэргэжилтэн бэлтгэнэ
Эрдэнэбулган, 2025 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Япон Улсын “Онодера” групп гурван талт санамж бичгийн хүрээнд Хангайн бүс болон залгаа бүсүүдийн залууст мэргэжлийн анхан шатны баримжаа олгож, сургалт явуулж, дараа нь Япон Улсад дадлага, туршлага олгох цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
70日