ӨМӨЗО-ы “Талын дуу хоолой” радиогийн таван жилийн ой тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотын “Талын дуу хоолой” радиогийн 5 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна.
БНХАУ-ын ӨМӨЗО-ы "Хятадыг танин мэдэх" соёл, аялал жуулчлалын өдрүүдийн хүрээнд өнөөдөр уг радиогийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. “Талын дуу хоолой” радио Монгол Улсын “Шинэ долгион-FM 107.5” радиотой хамтран монголчуудад нэвтрүүлгээ хүргэдэг. Тухайлбал, ардын болон уртын дууны “Тэнгэрлэг эгшиг”, утга зохиолын мэдээллийн "Солонго”, эрүүл мэндийн “Эрүүл биед саруул ухаан оршино” зэрэг нэвтрүүлгийг дурьдаж болох юм. Цаашдаа Монгол түмэнд хүргэж буй мэдээ, мэдээллийнхээ чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгэм соёл гээд бүхий л салбарын харилцааны гүүр болох зорилго тавин ажиллаж байгааг тус радиогийн хамт олон онцолж байлаа.

Ч.Ариунболд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days