Монголд Сталин гэдэг нэртэй эмэгтэй хүн байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-09-04 13:27:39
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ ертөнцөд хүмүүн биеийг олон мэндэлсэн хүн бүр өөр өөрсдийн гэсэн нэртэй. Тийм ч болохоор Монголчууд эртнээс хүний дуудах нэрийг тухайн хүнийхээ нэгэн насны аман хишиг, буян заяанд нөлөөлдөг хэмээн үзэж нарийн утга, билэгшээлийг  бодож өгдөг уламжлалтай. Түүн дотроос өвөрмөц содон нэртэй хүмүүс маш олон байх ба энэхүү содон, сонин нэр нь зөвхөн Монголд төдийгүй гадаад оронд ч байдаг ажээ. Хамгийн содон нэрсийн тухай сонирхолтой мэдээллийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран бэлтгэлээ.
  1. ЗӨВХӨН МОНГОЛ ҮГ ОРСОН УРТ НЭРТЭЙ ХҮМҮҮС
ГанганмөрөндалайОлзмэдэххүүхэнбаатар
ГүнгалбаатарОчирбаянмөнхдоржсүрэнжав
ДалантаванбаатарӨлзийбадрахлянхуа
ДэлгэрбаянзунСууринбүрнээбаатөр
УулынягаанцэцэгЭрдэнэцагаанчулуу
ХүсэлОршихмөнхтөрЭрдэнэхишигдэлгэр
ЧулуунтөмөртогооГүрсоронзонгомбосүрэнболд гэх мэт.
ДЭЛХИЙ ДЭЭРХ ХАМГИЙН УРТ НЭР 1478 ҮСГЭЭС БҮРДДЭГ БӨГӨӨД  УНШИХЫН ТУЛД ДОР ХАЯЖ 10 МИНУТ ШААРДАГДДАГ ГЭНЭ”
  1. МАНАЙ УЛСЫН ХАМГИЙН БОГИНО НЭРТЭЙ ХҮМҮҮС
Аз, Од, Үр, Иш, Оч, Яа гэх мэт хоёрхон үсгээс бүтсэн богино нэр цөөнгүй байна. Мөн Бор, Гүц, Олз, Өмд, Мөр, Хөх, Үст гэх мэт 3 үсгээс бүтсэн нэр нилээд түгээмэл байдаг. Орчин үеийн эцэг эхчүүд үр хүүхэддээ нэг үетэй богино нэр өгөхийг илүүд үздэг болсон ба богино нэр нь дуудах, бичихэд хялбар юм.
  1. АМЬТНЫ НЭРТЭЙ ХҮМҮҮС
Арслан, Арсланбаатар, Бар, Барс, Барсболд, Баавгай, Заан, Олонзаан, Эрдэнэзаан, Бүргэд, Ирвэс, Харцага, Начин, Булга, Минж, Минжинсор, Халиу, Хэрэм, Хулан, Үхэртар, Ямаахүү, Адууч, Буур, Ухна, Бух, Бамбарууш, Ишгэн, Зулзага, Батбэлтрэг, Нохойжав, Муунохой, Амьтан, Баавгайн бамбарууш, Ноосонхорхой, Огтоно, Овогухна, Сайннохой, Хачиг, Элээ, Алтанзагас, Бүжин, Зулзаганбор, Тахиа, Нарантогоруу, Нохойцагаан, Өндгөн, Үенцэцэг, Янзага, Голио, Марал, Хөхчоно,  Тахиа овогтой Шувууны Болжмор гэх мэт олон нэр байдаг.
  1. УРГАМЛЫН НЭРТЭЙ ХҮМҮҮС
Дорно дахинд цэцгийн нэрээс гаралтай эмэгтэй хүний нэр их байдаг.Үүнд:
Орос хүний нэрэнд: Хус, Шарилж, Мөөг, Царс, Бургас, Олс, Манжин гэх мэт
Грек хүний нэрэнд: Лийр,  Царс , Лавар , Үүргэнэ гэх мэт
Араб хүний нэрэнд: Хуайс, Сарнай гэх мэт
Монгол хүний нэрэнд: Будаа, Төмс, Онгонцэцэг, Арвинтариа, Арцанхүү, Зээргэнэ, Нэрсмаа, Алимаа, Алтанцэцэг, Сарнай, Хонгорзул, Хонхонцэцэг, Үзмээ, Гоёо, Алтаргана, Сонгино, Ямаахай, Цэцэгбал, Цэцэгбаяр, Навчаа, Жимсээ, Дэлбээ гэх мэт нэрс байдаг. 
  1. ЭРХТНИЙ НЭРТЭЙ ХҮМҮҮС
Бөөр, Хамар, Магнайдүүрэн, Чих,  Алагнүдэн, Тавхай, Мөр, Боов, Умай гэх мэт.
 
  1. ХООЛ УНДНЫ НЭРТЭЙ ХҮМҮҮС
Алагшавай, Идэш, Ундаа, Боовхүү, Будаа, Төмс гэх мэт.
  1. ТААРУУХАН НЭРТЭЙ ХҮМҮҮС
 Туранхай, Түрэмгий, Хорхой, Угаадас, Үрлэгэн, Шалбааг, Чалчаа, Тавингай, Чандар гэх мэт.
 
  1. АЯТАЙХАН НЭРТЭЙ ХҮМҮҮС
Чамбай, Хонгорбагахан, Энэрэлтсэтгэл, Эрдмийнтүлхүүр, Яруусайхан гэх мэт.
  1. ҮЙЛ ҮГЭН НЭРТЭЙ ХҮМҮҮС
Хааяа, Энэхаачив, Бай, Боль гэх мэт.
  1. ӨГҮҮЛБЭРИЙН ШИНЖТЭЙ НЭРТЭЙ ХҮМҮҮС
Майгарав, Хэнбэ, Биирлээ, Хэнмэдэхэв, Огтбишхэнмэдэх,  Отгонбиз, Дүүдагуул, Мөнхзогс, Хүндөргүүл ….. гэх мэтээр олон төрөл зүйлд ангилж болно.
  1. УЛС ОРНЫ НЭРТЭЙ ХҮМҮҮС
Орос, Монгол, Ану /Америкийн нэгдсэн улс/, Сэсээр /СССР буюу ЗСБНХУ/, Хятад, Энэтхэг гэх мэт.
  1. ХОТ, СУУРИНГИЙН НЭРТЭЙ ХҮМҮҮС
Улаанбаатар, Бээжин, Дархан, Эрдэнэт, Чингис, Мөрөн гэх мэт.
  1. ОВОГ БОЛОН НЭР НЬ ХОЁУЛАА СОДОН ХҮМҮҮС
Анжаагийн Чангарав, Агчбазарын Шийлэгдамба, Уртбаярын Шараа, Цагаандоржийн Чухалбум, Сайнхүүгийн Наряд, Ургамалцэцэгийн Урангуа, Ховор-Эрдэнийн Баланк, Ажнайн Гиймэл гэх мэт.
  1. ХАМГИЙН ИХ ДАВТАГДДАГ НЭР
Бат-Эрдэнэ,  Хулан, Тэмүүлэн,  Номин-Эрдэнэ гэх мэт.                                                    
  1. ОГТ ДАВТАГДДАГГҮЙ НЭР
Баяндугар, Бас-өрөөл, Олонбаярлах, Алимантунгалаг, Ундармалтуяа, Ачтөр, Гүн-Идэр, Алтан-Агь, Будрахцас гэх мэт.  Тэрчлэн Монголд Сталин гэдэг нэртэй эмэгтэй хүн ч байжээ.
Д.Одонтунгалаг
                               
                
                                               
             

Related news