Хэнтий аймгийн хэмжээнд 1670 сурагч нэгдүгээр ангид элсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ 2018-2019 оны шинэ хичээлийн жилд Хэнтий аймгийн хэмжээнд 1670 сурагч нэгдүгээр ангид элсэж, нийт 15206 сурагч ЕБС-д суралцаж байна.
Харин СӨБ-д 1866 хүүхэд шинээр элсэн орж, аймгийн хэмжээнд 6660 хүүхэд цэцэрлэгт хүмүүжихээр болжээ.
Өнгөрсөн жил Хэнтий аймгийн багш, сурагчид улсын олимпиадад ойрын жилүүдэд үзүүлээгүй түүхэн амжилт гарган 12 медалийн эзэд болсон юм. Мөн хоёр жилийн өмнө тус аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор 21 аймгаас 20 дугаар байранд байсан бол өнгөрсөн хичээлийн жилд найман байр урагшлан 12-р байранд орсон зэрэг амжилт гаргаад байна.
Багшид ажиллах таатай нөхцөлийг бүрдүүлэх, сурагчдын сурах орчныг сайжруулах зорилгоор 2018 онд улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд нийт 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дөрвөн сургууль, хоёр цэцэрлэгт их засвар хийж, хоёр дотуур байр, дөрвөн цэцэрлэг шинээр барьж байна. Эдгээр барилга баригдсанаар 225 хүүхэд цэцэрлэгт шинээр хамрагдах боломжтой болж, СӨБ-д хамрагдаагүй хүүхдийн тоо 28.5 хувиар буурах юм.
Мөн аймгийн удирдлагууд мэргэжилтэй ажилтан бэлтгэх тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд 12 дугаар анги төгссөн хүүхдүүдийг гадаадын улс орнуудад сургах бодлого барин ажиллаж байна. Тухайлбал Мэргэжлийн боловсролын бие даасан, улсын сургууль “Базар Ренчиногийн нэрэмжит Агын багшийн коллеж”, Чита мужийн багшийн коллеж, бизнес технологийн коллеж, Нерченскийн ХАА-н техникум, Өвөрбайгалийн уул уурхайн коллеж, Могойтын ХАА, үйлдвэрлэлийн техникум, Өвөр Монголын Хөлөн буйрын их сургуульд Хэнтий аймгаас оюутан элсүүлэх хэлэлцээр хийгдэж, 11 оюутан амжилттай суралцаж байна. Түүнчлэн улсын болон бүсийн чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, зургаан оюутан Москва хотын их сургуулиудад тус тус амжилттай суралцаж байна.

Д.Одонтунгалаг